Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл /2023.01.18/-ны өдөр ээлжит хуралдаанаа зохион байгуулж, дараах таван асуудлыг хэлэлцлээ.
Үүнд:
Орон тооны бус Мэргэжлийн зөвлөлүүдийн тайлан;
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн танилцуулга;
“Зочид буудлын барилга төлөвлөлт” БД-ийн төсөл боловсруулсан тухай;
“Барилгын геодезийн ажил” /БНбД 11-08-06/ шинэчлэн боловсруулсан тухай;
“Улсын хэмжээнд гурав болон дөрөв /3D, 4D/ хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулах хэрэглээнд нэвтрүүлэх ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” ажлын танилцуулга:
Хэлэлцсэн асуудлаас “Зочид буудлын барилга төлөвлөлт” БД-ийн төслийг дахин хэлэлцүүлэхээр тогтож, бусад асуудлыг зөвлөлийн гишүүдийн саналаар дэмжлээ.