Засгийн газарУИХОнцлох
Хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуул гэжээ
МАН-ын /2022.12.19/ бүлгийн хуралдаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэгт холбогдсон гишүүдээ өөрсдийн хүсэлтээр шалгуулахыг үүрэгдсэн байна. Тодруулбал, нүүрсний хэрэгт холбогдсон таван гишүүн, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах ёстой гэсэн сануулгыг бүлгийн гишүүддээ өгчээ.
Одоогоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын шууд болон шууд бусаар нүүрсний хулгайтай холбоотой албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгээ АТГ мэдээлээд байгаа юм.