ЕрөнхийлөгчFocus

Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л боломжоо дайчлахыг санууллаа

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарын нэрийг тодруулсан билээ. Тухайлбал, шинээр 10 сайдын нэр дэвшүүлж, асуудал хариуцсан хоёр сайдыг шинээр бий болгож, дан дээлтэй зургаан сайдаа авч үлдэж, давхар дээлтэй дөрвөн сайдын ажлыг үргэлжлүүлэн хийлгэхээр болсон билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа. Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж хэлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close