НИТХ-аас тогтоол гарч, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газар, 2021 онд 38 байршлын 20.67 га газар буюу нийт 108 байршлын 208.33 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ. Харин энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал,
Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,
Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,
Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,
Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,
Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,
Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газар байгаа юм.
Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийх бол үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн байна. Нийтийн эдэлбэрт бүртгэх эцсийн шийдвэрийг НИТХ-аас гаргах бөгөөд нийтийн эдэлбэрт бүртгэснээр тухайн газар хэн нэгэн хувь хүн, аж ахуйн нэгжийн эзэмшилд очдоггүй. Харин нийтийн өмч болох юм.
Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршил
Байршил 1
Байршил 2
Байршил 3
Байршил 4
Байршил 5
Байршил 6
Байршил 7
Байршил 8
Байршил 9
Байршил 10
Байршил 11
Байршил 12
Байршил 13
Байршил 14
Байршил 15
Байршил 16
Байршил 17
Байршил 18
Байршил 19
Байршил 20
Байршил 21
Байршил 22
Байршил 23
Байршил 24
Байршил 25
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР