НийгэмFocus

Өрх, сум, тосгоны ЭМТ-ийг Сонгон шалгаруулах урилга

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16.1.4 дэх заалт, Дэлхий нийтэд тархаад байгаа Шинэ корона вирусийн тархалт, Монгол улсад үүсээд буй эрсдлийг даван туулах үүднээс Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын дэгдэлттэй холбогдуулан тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх төв, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулах гэж байна.

 Иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгалын гэрээ” байгуулаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудын материалыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд хүлээн авна.

 Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://emd.gov.mn/news/31?fbclid=IwAR1Cu65Hs77uLNlh24mFT1UP0iNqvuGge0wZvX4nr2iM6c1LwlZnW_UAnBM

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close