Эрүүл мэнд

Өнгөрсөн хоногт 188 иргэн коронавирусээр халдварлажээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 188 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 90 нь Улаанбаатар хотод, 95 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 21 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хоёр нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1980 хүн эндээд байна. Одоогоор  халдвартай 2057 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3798 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close