ЭМЯFocus

1625 шинэ тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1625 хүнээс халдвар илэрсэн ба үүний 931 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдсөн 14 тохиолдол байна.

Түүнчлэн 41-ээс дээш насны 10 хүн нас барж, нийт нас баралт 1626 боллоо. Эдгээр хүмүүсийн архаг хууч өвчин нь ковидтой хавсарсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй 17619 хүнээс 3012 нь хүүхэд, 1109 нь жирэмсэн эх байна. Мөн гэрийн хяналтад 55 мянга гаруй хүн байгаа юм. 

Нийт хүн амын 65.7 хувь нь буюу 2,138,802 иргэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол гуравдугаар тунгаа 398,573 хүн хийлгэжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close