Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд
- 1,368 нь Улаанбаатар хотод,
- 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.