ЭМЯFocus

2,612 шинэ тохиолдол бүртгэгдэж, 12 хүн энджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 9,950 сорьцод шинжилгээ хийхэд 2,612 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289,929 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,292 нь нийслэл хотод,
  • 1,320 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 5,844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,098 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 68,133 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 12,701
  • Хүндэвтэр- 7,165
  • Хүнд – 2,060
  • Маш хүнд – 379 хүн байна.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close