“Монголиа Майнинг 2021” үзэсгэлэн нээгдлээ
Монголын уул уурхайн салбарын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг “Монголиа Майнинг 2021” Олон улсын уул уурхайн салбарын үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээлтээ хийлээ. Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ арав дахь жилдээ оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал болон нийгмийн хариуцлагын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчилж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд гадаад, дотоодын 130 гаруй компани оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байна. “Mongolia Mining 2021” үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа”, “Гранд Майнинг Экюпмент”, Алтан ивээн тэтгэгчээр “Жиндиншин”, Мөнгөн ивээн тэтгэгчээр “Цбон”, “Юнайтед Белаз Машинери” компаниуд ажиллаж байгаа юм.
Өнөөдөр нээгдсэн тус үзэсгэлэн 24-ний өдрийг хүртэл үргэлжилж, уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг дэлгэн танилцуулах юм. Мөн уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдэвт хэлэлцүүлэг болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
Д.ПҮРЭВЖАРГАЛ
Ш.ЛХАМСҮРЭН