Уул уурхай

Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 104 хувиар биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид энэ сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн ажлаа дүгнэлээ. Энэ хугацаанд уулын цул гаргалт 1496 мянган метр куб  буюу 100.6 хувиар биелж, 714.7 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ.

Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 104.8 хувиар биелүүлж, 1789 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.3 хувиар тус тус биелүүлсэн байна. Зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 116 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 102-105.9 хувиар тус тус биеллээ.

Сарын эхний 20 хоногт 31383 тонн зэсийн баяжмал, 533 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулсан байна. Ачигдсан зэс, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөө 102-105.9 хувиар давж биелсэн дүнтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтэс мэдээлэв. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close