ОнцлохНийслэл

Ширээт цагаан нуурын Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг угтан нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу Нийслэлийн  ИТХ-ын төлөөлөгчид,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,  Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд  болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж,  лам, хуврагууд ном айлдлаа.  

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь өнөөгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. “Ширээ цагаан нуур” нь Монгол улсын төв цэгээс холгүй, Бүрд сумын төвөөс хойш 20 гаруй километрийн зайд Их Монгол, Бага Монгол хоёр уулын хооронд, Монгол элсний манханд далайн түвшнээс дээш 1488 өндөрт өргөгдсөн байгалийн өвөрмөц тогтоцтой оршдог юм.   

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close