ЭМЯFocus

2351 шинэ тохиолдол бүртгэгдэж, 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,351 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 257,770 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлууд 

  • 1,071 нь нийслэл хотод,
  • 1,280 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4,543 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 973 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Иймд иргэдийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.

Arslan.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 63,207 хүн эмчлүүлж байна. Үүнээс 21,673 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,534 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн

-14,090 нь хөнгөн
-5,615 нь хүндэвтэр
-1,682 нь хүнд
286 нь маш хүнд хэлбэрийн оноштой байна. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 35 хувь нь биеийн байдал нь хүнд байна.

Өнгөрсөн хоногт 696 хүүхэд, 26 жирэмсэн эмэгтэй шинээр коронавирусийн халдвар авчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан хүүхдийн тоо 51,843, жирэмсэн эмэгтэй 3,458 болж нэмэгдлээ. Үүнээс 3,047 хүүхэд, 1,081 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

КОВИД-19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 73.6 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан талаарх судалгааг Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан.

Түүнчлэн архаг суурь өвчтэй жирэмсэн эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтой хүндэрсний улмаас дутуу төрөлт, нярайн эндэгдэл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа тул иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close