Уул уурхай

Тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь бэлэн болжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд Тэсрэх бодисын үйлдвэр шинээр баригдаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжүүд нь 100 хувь үйлдвэрлэгдэж Монгол руу ачигдахад бэлэн болжээ. 

1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй. 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон тул Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шинэ үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм.

Бүтээн байгуулалтын энэхүү төслийг Монголиан инвестмент корпорэйшн ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас ачаа бараа хил дээр бөөгнөрсөнтэй холбоотой ажил удааширсан. Гэсэн ч Эрдэнэт үйлдвэрийн зүгээс анхаарал тавьж, дэмжлэг үзүүлсний хүчинд хоёр машин хил дээр дараалал хүлээлгүй ачаагаа зөөвөрлөн ажил урагшилж байна гэж Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах мэдээллээ.     

Эмульсийн тэсрэх бодисын бүрэн автомат үйлдвэр ашиглалтад орсноор хүчин чадал 15 мянган тоннд хүрч, жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах нөхцөл бүрдэх юм. 

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close