ЭЕШ-д өндөр оноо авсан 504 хүүхэд гадаадад суралцана
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ЭЕШ-ын математик, гадаад хэлний шалгалтаар хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээр курсэд суралцуулангаа олон улсын сургуулийн нэг жилийн бэлтгэл хөтөлбөрөөр сургаад ирэх жил хэлний шалгалтад тэнцсэн 50 гаруй хүүхдийг дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцуулах, 450 хүүхдийг гадаадын их дээд сургуульд суралцуулах боломж олгож байна.
Энэ хөтөлбөр Боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжинэ. Үндсэндээ жил бүр дэлхийн их дээд сургуульд боломж ховор байдаг. Зарлиг гарснаар жил бүр 504 оюутан шалгаруулж, нийт 2100 оюутан сургах юм.” гэлээ.
Энэхүү зарлигийн хэрэгжилтэд жил бүр хоёр тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, бэлтгэлийг нь хангана гэлээ.
Мөн олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд, багш нарыг багаар нь урамшуулал олгох зарлиг гаргалаа.