БоловсролFocus

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох боловсролын асуудлаар санал солилцлоо

Монгол улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 1200 хүүхэд байна. Тэдгээрийн 200 нь цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их дээд сургууль зэрэг сургалтын байгууллагад хамрагдаж байна. 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанаржуулахад салбар дундын цогц хамтын ажиллагаа чухал болохыг Боловсрол шинжлэх ухааны сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар илэрхийллээ. 

Брайль үсэгтэй ном сурах бичгийн хангамжийг сайжруулах,

Цэцэрлэг болон МСҮТ-д суралцагчдын хувьсах зардлыг нэмэгдүүлэх,

МСҮТ-ийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төвийн харьяанд шилжүүлэх

зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг уулзалтын үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл уламжиллаа.

Уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л. Энх-Амгалан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хүсэлтийн дагуу брайль үсэгтэй ном, сурах бичгийг тус холбооны дэргэдэх хэвлэх үйлдвэрт хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд олгох боловсролын чанарыг сайжруулах, иргэдийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх, санал санаачлагуудыг дэмжихээ илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close