Уул уурхайFocus

Амралтын үеэрээ ч халдвараас сэргийлэхийг зөвлөв

Эрдэнэт сувиллын цогцолбор, Медипас эмнэлэгтэй хамтран 2021 оны эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахын зэрэгцээ “ковид-19” халдварын тандалт судалгааг тасралтгүй үргэлжлүүлж байна. Халдвар илрүүлж, тархалт багасгах зорилгоор өнгөрсөн 3 дугаар сараас хойш нийт 28456 хүнээс түргэвчилсэн, 15446 хүнээс PCR шинжилгээ авчээ.

Эрдэнэт сувиллын цогцолборт энэ оны 5 дугаар сард вируслоги лабораторийн төхөөрөмж суурилуулснаар  PCR шинжилгээ хийж эхэлсэн байна.  Одоогийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 785 тохиолдол батлагдаж, эмчлүүлжээ.

Тандалт судалгааны ажлын хүрээнд дээрх тохиолдлуудын 560 буюу 70-80 хувь нь ажлын байрнаас үүдэлтэй байгааг тогтоожээ. Тиймээс ажлын байран дахь халдвар авах эрсдлээс хамгаалах, бууруулах зорилгоор энэ сарын 12-ноос үйлдвэрийн ажилтнуудад шүлсээр шинжлэх оношлуур тарааж, ашиглаж эхлээд байна.

Ажилтнууд өглөө ажилдаа ирэхийн өмнө 15 минутын хугацаанд халдвартай эсэхээ шүлсээр оношлодог болсноор эрсдэл буурч байгааг тандалт судалгааны багийнхан онцолсон. Халдвар авах бусад эрсдэлүүд гэр бүлийн хүрээнээс гарч байгаа тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй, амралт зугаалгын үеэр ч чанд  баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close