ЭМЯFocus

2433 шинэ тохиолдол бүртгэгдэж 6 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2433 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан тухай ЭМЯ-наас мэдээллээ. Халдвар илэрсэн хүмүүсийн 850 нь Улаанбаатар хотод, 1552 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Халдвартай 11 592 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас  6772 нь хөнгөн,  3686 нь хүндэвтэр, 947 нь хүнд, 187 нь нэн хүнд байна. Харин сүүлийн 24 цагт 1479 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тунд хоёр сая 67 мянга 391 хүн буюу зорилтот бүлгийн 63.5 хувь хамрагджээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close