Засгийн газарБоловсролОнцлох

Л.Энх-Амгалан: 2021-2022 оны хичээлийн жилийг 9 сарын 1-нд эхлүүлнэ

2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргалаа.

Энэ хичээлийн жилд

  • 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд
  • 854 сургуульд 718.817 сурагч
  • 75 МСҮТ-д 40.165 суралцагч
  • 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

  • 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав6
  • 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

  • Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
  • Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
  • Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
  • Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
  • Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
  • Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана

ДЭЭД БОЛОВСРОЛ

Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ. 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close