1770 мянган тонн хүдэр боловсруулжээ
Энэ сарын эхний 20 хоногт Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 1459 мянган метр куб уулын цул гаргаж, 763 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэв. Мөн 1770.2 мянган тонн хүдэр олборлосноор төлөвлөгөөний биелэлт 97.5 хувьтай гарсан байна.
Харин баяжуулагчид хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101.4 хувиар биелүүлж, хуурай жингээр 1770.9 мянган тонн хүдэр боловсруулжээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувиар, молибдены металл авалт 118.1 хувиар тус тус биелсэн бол хүдэр дэх зэсийн агуулга 97.6 хувьтай, молибдены агуулга 111 хувиар давж биелсэн байна.
Түүнчлэн баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө 101.3-105.4 хувиар биелэв. Сарын эхний 20 хоногт хуурай жингээр 31553 тонн зэсийн баяжмал, 493 тонн молибдены баяжмал экспортод гаргаж, баяжмалын чанарын үзүүлэлт 101-105.4 хувиар биеллээ, гэж Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.
М.Балжинням
Фото Б.Баттөгс