Эдийн засагFocus

“Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо.

Цар тахлын дэгдэлтийн үед төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалах давуу талтай ч нөгөө талдаа мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянамгай, хариуцлагатай хандахыг шаардаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлагатай ажилтнууд аливаа залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close