Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.07.22) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1309 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 511, орон нутагт 798 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 40-80 насны зургаан хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн нийт хүний тоо 755 болоод байна.
- Хөнгөн-5937
- Хүндэвтэр-2846
- Хүнд-934
- Нэн хүнд-207
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,924 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,281 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.