Хууль эрх зүйFocus

Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна

Олон нийтэд хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг өнөөдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 4 давхарт үргэлжилж байна.

Уг өдөрлөгт “Сувд партнерс”, “Легал гайд” зэрэг өмгөөллийн нөхөрлөлийн өмгөөлөгч Э.Болорчулуун, У.Азжаргал, Д.Отгонбат, Ч.Отгонбаатар нар оролцож иргэдэд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон  гэрээний эрх зүйтэй холбоотой анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Монголын Хуульчдын холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийг хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд хууль, эрхзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг  зохион байгуулагдаг. 

Уг өдөрлөгөөр иргэн та сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхавга гараг бүрт  09.00-17.00 цагт 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож  өмгөөлөгчдөөс хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close