НийслэлFocus

Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ

Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэцтэй холбогдуулан шуурхай хуралдлаа.

Хурлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Дүүрэг, Орон нутаг бие дааж Коронавирусын эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид дарга гээд буруу харж суугаад байлгүйгээр иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Цаашлаад Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажлыг хийх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хувааж ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэдрүү чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close