Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал боллоо
Монголбанкнаас эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг судлаачид болон оюутнуудын судалгааг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн таниулах, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил оюутны ангилалд 38 бүтээл, судлаачийн ангилалд 20 бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад тус бүр 5 бүтээл шалгарч, өнөөдөр (2021.05.31) эцсийн хэлэлцүүлгийг цахимаар хийв.
Эцсийн шатанд шинэлэг санаа, асуудал дэвшүүлсэн байдал, судалгааны арга зүй, ач холбогдол зэргийг харгалзан үзэж ангилал тус бүрт эхний гурван байрыг тодрууллаа. Энэ удаагийн хурал нь Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байв.
Ийнхүү оюутны ангилалд шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.
Тэргүүн байр: Х.Мөнхжин (СЭЗИС) – “Эдийн засгийн тодорхой бус байдал”
Дэд байр: Э.Саруулбуян, С.Мөнхням (МУИС) – “Валютын ханшид нөлөөлөх сүргийн зан төлөвийг шинжлэх нь”
Гутгаар байр: О.Номин-Эрдэнэ (СЭЗИС) – “Мөнгөний болон Макро зохистой бодлого, түүний макро эдийн засгийн үр нөлөөг шинжлэх нь”
Харин судлаачийн ангилалд дараах бүтээлүүд шалгарлаа:
Тэргүүн байр: Ч.Алтан-Өлзий, М.Лхагвадорж – “Хөвөгч коэффициенттэй регресс ашиглан инфляцын таамаглал хийх нь”
Дэд байр: Б.Билэгт, Б.Гэрэлмаа – “Монгол Улсын төсвийн үржүүлэгчийн тооцоо: TV-SVAR загвар”
Гутгаар байр: Г.Баттулга – “Dividend Jump Decision of a Company – Stochastic DDM”