НийгэмFocus

Хэрэглэгчтэй харилцах төвийн лавлах утсаар 228 хүн зөвлөгөө, мэдээлэл авчээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс “Хэрэглэгчтэй харилцах төв”- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд тавдугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 228 хүн холбогдож эрүүл мэндийн даатгалтай  холбоотой зөвлөгөө, мэдээлэл авчээ.  

Тодруулбал, иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамжаа хэрхэн, яаж, хаана төлөх, иргэний овог, нэр зөрсөн, коронавирусийн вакцин хийх цэгүүдээс зарим иргэдийн мэдээлэл зөрсөн, шинээр төрсөн хүүхдийн бүртгэл ороогүй байна зэрэг асуудлаар хамгийн их хандсан байна. 

Тиймээс ЭМДЕГ-аас ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН шимтгэл, хураамжаа хэрхэн төлөх талаар дараах мэдээллийг хүргэж байна

  • Иргэн та хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн, оюутан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% буюу сард 4200 төгрөг, жилд 50400 төгрөг төлнө.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 2016 он 46080 төгрөг, 2017он 57600 төгрөг, 2018 он 28800 төгрөг, 2019 он 38400 төгрөг, 2020он 50400 төгрөг, 2021 он 50400 төгрөгийг тус тус төлнө.

Мөн тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, 0-18 насны хүүхэд, хүүхдээ 2 нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эцэг, эх, нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, ял эдэлж байгаа ялтан, хугацаат цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн даатгалаас төрөөс хариуцаж төлдөг учир шимтгэл төлөх шаардлагагүй юм байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close