БоловсролЭдийн засагFocus

Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” болно

Эрдэм шинжилгээний бага хурал нь эдийн засаг, санхүү болон статистикийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг судлаачид болон оюутнуудыг дэмжих, эрдэм шинжилгээннй бүтээл бичихэд уриалж сэдэлжүүлэх, бүтээлийг нь олон нийтэд хүргэх, бодлого боловсруултад оролцох оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

СЭДВИЙН ХАМРАХ ХҮРЭЭ

  • 2.1 Банк санхүү, Нягтлан бодох бүртгэл: Банк, санхүүгийн салбарт тулгарч буй сорилт, шийдэл, цаашдын төлөв, тогтвортой санхүүжилтийн асуудлууд
  • 2.2 Эдийн засаг: Сангийн бодлогын үр нөлөө, түүнийг дээшлүүлэх арга зам, Ковид-19 цар тахлын болон дараах үе дэх макро эдийн засгийн бодлогын оновчтой хослол, макро эрсдэлүүд, тэдгээрийг даван туулах боломж
  • 2.3 Хууль, эрх зүй: Банк, санхүүгийн салбарт хэрэгжиж буй эрх зүйн болон засаглалын шинэчлэл, түүний үр нөлөө, анхаарах асуудлууд
  • 2.4 Финтек: Боломж, эрсдэл, шийдэл, зохицуулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа
  • 2.5 Санхүүгийн боловсрол: Өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ, дараагийн шатанд гаргахад анхаарах асуудлууд (ялгаатай бүлгүүдээрх стандарт, хүргэх арга хэлбэр гэх мэт).

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 Бүтээлийн агуулгын хувьд:

  • Онол, арга зүйн үндэслэлтэй;
  • Шинэлэг, оновчтой санал, санаачлага дэвшүүлсэн;
  • Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан;
  • Бодит байдалд хэрэгжиж болохуйц;
  • Эконометрик, статистикийн болон шинжилгээний бусад арга хэрэгслийг
  • ашигласан;
  • Оюутны ангилалд оролцох эрдэм шинжилгээний бүтээлүүд заавал удирдагч багштай байх;
  • Бусдын ажлыг шууд хуулбарлаагүй;
  • Судалгаанд ашигласан материалыг бүрэн дурдсан;
  • Орчин үеийн шинэ арга, хэрэгслийг ашигласан байх;
  • Асуудал дэвшүүлж, тодорхой шийдэл, дүгнэлт, зөвлөмжийн шийдэл гаргасан байх.

Эрдэм шинжилгээний бага хуралд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд хэвлэмэл хувийг Монголбанкны бичиг хэрэгт, электрон хэлбэрийг essay@mongolbank.mn цахим хаягаар хүлээн авна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ энэ дарж танилцана уу.

Arslan.mn
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close