FocusХууль эрх зүй
Айлын гэрт хууль бусаар нэвтэрсэн этгээдүүдийг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт /2021.04.26/ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг бүлэглэн хулгайлж байсан А, Б гэгч этгээдүүдийг ЦЕГ-ын Сүлд чуулгын хөгжимчин, цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү, ДХИС-ийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал нар үйлдэл дээр нь илрүүлж ажиллажээ.
Ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа хууль сахиулагч алба хаагч нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.




