Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг уриалж байна.
2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.
Тухайлбал,
- 0-4 насны 1,034
- 5-9 насны 1,406
- 10-14 насны 1,356
- 15-18 насны 616 байна.
Коронавирусийн халдварт өртсөн хүүхдүүдийн тоо мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам, graph.mn хамтран танилцуулжээ.
Эх сурвалж: БШУЯ