Эрүүл мэндFocus
Сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүртгэж эхэллээ
Коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Өчигдөр 1,340 шинэ тохиолдол батлагдсанаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 21,995 болж, эмчлүүлж буй иргэний тоо 11,807 болсон юм.
Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
Сайн дураараа дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн 99785801 дугаарын утсаар холбогдон бүртгүүлж, мэдээлэл авах боломжтой хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэв.