Эрүүл мэндFocusШинэ мэдээ
Шинжилгээний цэгүүд эмнэлгээр үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих иргэдэд л үйлчилнэ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд ПСР шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.
Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх юм уу, хэн нэгэн хүний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандаарай.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС