Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 онд Монголбанк болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
Энэ хүрээнд Монголбанкнаас залуучуудад санхүүгийн боловсрол олгох нийслэл, орон нутгийн 35 сургагч багшийг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургагч багш бэлтгэх сургалт нь “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 9 дүүрэг, 21 аймгийн залуучуудын хөгжил хариуцсан ажилтнууд оролцсон бөгөөд цаашид бэлтгэгдсэн сургагч багш нар нь залуучуудад хувь хүний санхүүгийн боловсрол олгох ажлыг хэрэгжүүлнэ.
Олон нийтийн санхүүгийн боловсролын төв