Засгийн газарНийгэмОнцлох

Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх БАЙГУУЛЛАГУУД

Засгийн газар ээлжит бусаар хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжихээр болсон юм.

Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг хязгаарлах юм.

Өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. 

Энэ журмаар бэлэн байдлын 4 зэрэг байдаг бөгөөд хамгийн сүүлийнх нь БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ буюу улаан түвшин юм. 

Энэ түвшинд:

ТӨРИЙН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Төрийн байгууллага (ажилтан, албан хаагчийн 5-10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох)
  2. Эрүүл мэндийн байгууллага
  3. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (Байгаль орчныг хамгаалах, гааль, дипломат алба, онцгой байдал, мэргэжлийн хяналт, Зэвсэгт хүчин бусад цэрэг, татвар, тусгай алба, гадааадын иргэн, харьяат, улсын бүртгэл, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх)
  4. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  5. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага (тусгай цагийн хуваарьтай ажиллах, 207 оны 281 дүгээр тогтоолыг баримтлах)
  6. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй,
  7. Шуудан харилцаа холбоо
  8. Шатахуун, түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдаа
  9. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  10. Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг
  11. Цахим банк, автомат тооцооны машин
  12. Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  3. Өмгөөлөл, нотариат
  4. Шатахуун, түлшний хангамж,
  5. Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
  6. Цахим банк, автомат тооцооны машин
  7. Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  8. Харилцаа холбоо, шуудан илгээмж
  9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа (эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр)
  10. Хэвлэл мэдээлэл (эрх хязгаарлах)
  11. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  12. Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  13. Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, сууц өмчлөгчдийн холбоо
  14. Буяны үйл ажиллагаа

ИРГЭНИЙ ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  1. Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
  2. Өмгөөлөл, нотариат
  3. Түлш худалдан авах
  4. Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах
  5. Газар тариалан
  6. Зөөврийн ус
  7. Шинжилгээ өгөх
  8. Буяны үйл ажиллагаа
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close