НийслэлFocusШинэ мэдээ

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоны гарцыг хоёр тал руу нь гаргах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд түгжрэл үүсгэдэг байна.

Тиймээс Хотын дарга “Хан хилсс” хотхоноос баруун зүгт нэг км автозам барих төлөвлөлт хийж батлуулахыг Хот байгуулалт хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хилсс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close