Эдийн засагОнцлох

БЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгов

Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг 2016 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэд болон цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох гэсэн тэргүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа бол 2021 оноос шинэ зорилтот бүлэг буюу бичил, жижиг, дунд үйлдвэрлэл (БЖДҮ) эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох дэд хөтөлбөр боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Монголбанкнаас ЕСБХБ-тай хамтран, Европын холбооны дэмжлэгтэйгээр “БЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулах” төслийг хэрэгжүүлж байгаа ба төслийг дүгнэх олон улсын бага хурал 3-р сарын 22-ны өдөр цахимаар боллоо. Уг хурлыг нээж Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ЕСБХБ-ны Монгол дахь салбарын дэд захирал Ханнес Такакс, ЕХ-оос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны газрын дарга Пиер Ив-Лукас, Санхүүгийн боловсролын группийн ахлах дэд ерөнхийлөгч Шон Мунди, ЭЗХАХБ/СБОУС (OECD/INFE)-ний Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Флоре-Энн Месси нар үг хэллээ. Улмаар төслийг хэрэгжүүлсэн зөвлөх багийн зүгээс “БЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн боловсролын хэрэгцээ” судалгааны үр дүн, сургагч багш бэлтгэх сургалт, сургагч багш бэлтгэх шинэ чиг хандлага, БЖДҮ эрхлэгчдэд Санхүүгийн боловсрол олгох стратеги, бизнес эрхлэгчдэд сургалт орсон үйл явц сэдэвт танилцуулгуудыг хийлээ.

Хурлын төгсгөлд БЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох 32 багш нарыг бэлтгэх сургалтын болон батламж гардуулах видео танилцуулгыг хийсний зэрэгцээ “Дэлхийн мөнгөний долоо хоног 2021” аяныг Монгол Улсад нээж байгааг зарлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close