Уул уурхайFocus

Спорт цогцолбор усан сангаа Итали технологиор засварлаж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор усан сангаа олон улсын стандартад нийцүүлэн Итали технологиор засварлаж байна. Засварын ажил өнгөрсөн жил эхэлсэн ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас Итали улсаас ирэх засварын хэрэглэл, материал, тоног төхөөрөмж саатсанаас хугацаа хойшилжээ.

Гэсэн ч гүйцэтгэгч компанийнхан усан бассейны засварыг ойрын хугацаанд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Усан сангийн плитаны доторлогоог хуванцар материалаар сольж байгаа нь халтирч гулгах, гар хөлөө зүсэх эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлыг бүрэн хангах давуу талтайгаас гадна усны температур, ариутгалыг автоматжуулах онцлог технологитой. Спорт цогцолборын хамт олон дэлхийд бассейны технологиор тэргүүлэгч Итали хийцийг үйлчлүүлэгч нартаа мэдрүүлэхээр зорьж байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close