ОнцлохНийслэл

Өнөөдрөөс эхлэн өдөрт 15-20 мянган хүн дархлаажуулна

Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэж, нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэлсэн билээ. Түүнчлэн

–       Тухай бүр нь зөвлөн туслаж байгаа ч халдвар хамгааллын дэглэм, тусгай шаардлага хангаагүй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хариуцлага тооцох 

–       Дархлаажуулалтыг эрчимжүүлэх

–       Олон нийтийг хамарсан урлагийн тоглолт, үзвэр, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт зохицуулалт хийх

–       Орон нутаг явж байгаа иргэдийг тухайн аймгийн Онцгой комисс халдварын нөхцөл байдал, эрсдэлийн тооцоо,  судалгаанд үндэслэж хүлээж авах эсэх шийдвэрээ гаргах зэргийг үүрэг, чиглэл болгосон билээ.

Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 15.800 гаруй иргэнийг дараах хуваарийн дагуу дархлаажуулалтад хамруулах болсон байна. үүнд:

2021.03.09

– Улаанбаатар цахилгаан түгээх

– Тохижилт үйлчилгээний компани

– Цэвэрлэх байгууламж

– Хил хамгаалах

– Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллага

2021.03.10-наас  

– Худалдаа, үйлчилгээний салбар

2021.03.11-наас

– Боловсролын байгууллагын багш, ажилтан, алба хаагчдыг гэх мэтээр төлөвлөгөөний дагуу дархлаажуулна. Дүүрэг бүрт 10-15, хотын хэмжээнд 85 цэг ажиллах юм. Вакциныг төлөвлөсний дагуу татаж аван долоодугаар сард дархлаажуулж дуусахыг зорьж байна. Ирэх сар хүртэл болох байсан урлагийн 17 тоглолтын 90 гаруй хувь нь цуцлагдсан, 10 орчим хувь нь танхимын 50 хувийн дүүргэлттэй үйлчилж байна гэсэн судалгаа гарчээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close