театрFocus

“Анна Каренина” жүжиг үзсэн иргэд УДЭТ-д шинжилгээнд хамрагдаарай

Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдаад байгаа юм. Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид энэ сарын 9,10-ны өдрүүдэд УДЭТ-д зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна.

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ. Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close