ОнцлохХууль эрх зүй

Т.Ариунаа: Нийгмийн цэвэрлэгээнд хүн бүрийн оролцоо чухал байна

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар Хэлмэгсдийн хөшөөний өмнө хоёрдахь өдрөө суулт зарлаж буй тэд ийнхүү мэдээлж байна.

Суулт зарлаж буй “Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж: “Улсын Ерөнхий прокурорт хандаж, гурван албан шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, БНХАУ-ын иргэнтэй холбоотой 47 тэрбумын хэргийг шалгах, хоёрдугаарт, 10 жил Г.Буяндоржийн гэх хэргийг нотлож чадахгүй байгаа прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцох, гуравдугаарт, компанийг хууль бусаар хураасан гэх 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байна” гэлээ.

МУГЖ Т.Ариунаа: “Өнгөрсөн 10 жилийн хугацаа биднийг хатуужилд сургасан. Тиймээс өнөөдрийн гадаа даарч, хөрөх асуудал бол түүний хажууд юу ч биш. Ард түмэн шударга бус шүүхээр шүүгдэж, маш олон хүн хэлмэгдэж байхад дуугүй суугаад байж болохгүй. Бид энэ хүртэл итгэл найвараа алдаагүй байсан. Гэвч хууль хяналтын байгууллагын шударга бус үйлдэл газар авч, олон мянган хүн энэ бүхний золиос болж байна. Би ч үүнийг туулсан учир үнэний төлөө тэмцэж байгаа юм.

Миний хувьд нөхрөө шоронд хоригдож байхад нь нэг ч удаа эргэж очиж байгаагүй. Манай гэр бүлийн хүн “Чи урлагийн хүн ийм газраар ирж болохгүй” гээд зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр үнэний төлөө суулт хийхээс өөр сонголт байсангүй. Энэ бол ганцхан бидний асуудал биш. Монгол Улсын ирээдүй, шударга үнэний төлөөх тэмцэл юм. Бидний төлөө санаа тавьж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Үнэн ялах болно. Хууль бус шийдвэртэй нүүр тулсан маш олон гэр бүлийн дуу хоолой болон бид энд сууж байна. Нийгмийн цэвэрлэгээнд хүн бүрийн оролцоо чухал байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close