Эрүүл мэндFocus

Вакцин хийлгэхэд юу АНХААРАХ вэ?

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Вакциныг 18-аас дээш насны бүх хүнд хийдэг. Вакциныг зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагынхан болон өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст эхний ээлжинд хийнэ. 

Вакцин хийлгэхийн өмнө:

  • Вакцины талаар мэдээлэлтэй байх
  • Эмчийн үзлэгт орох
  • Вакцин хийлгэсний дараа 30 минут хяналтад байх
  • Дулаан хувцаслах,
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  • Вакцинжуулалтын цэгт очиж, вакцинаа хийлгэх,
  • Халдвар хамгааллыг дэглэм баримтлах шаардлагатай. 

Харин вакцины найрлагад орсон бодисын харшилтай, арьс салстын харшилтай, товлолын вакцинд хүчтэй урвал өгдөг, жирэмсэн, дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэсэн зэрэг хүмүүс Ковид19-ийн эсрэг хийлгэхгүй. 

Вакцин тариулсны дараа

  • тарьсан хэсгийг оролдохгүй, хөндөхгүй, маажихгүй байх,
  • дулаан хувцаслах,
  • хоёр хоног ус хүргэхгүй байх шаардлагатай.

Мөн согтууруулах ундаа, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй” гэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close