Гадаад харилцааFocusШинэ мэдээ
БНХАУ-аас 300 мянган тун Verocell вакциныг авчирна
Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өнөө өглөө Буянт-Ухаад газардсан бол хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна. Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг тээвэрлэн авчирна.
БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна.
Вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөө үдэш 23 цагт бууна