Уул уурхайОнцлох

Эрдэнэсийн тээвэрчид 913 сая төгрөг хэмнэнэ

Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн цехийн хамт олон өртөг зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэсийн тээвэрчид энэ онд эрчим хүч, технологийн нормчлогдсон материалын зарцуулалт, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэлтээс 913.2 сая төгрөг хэмнэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, эрчим хүчнээс 23,6 сая, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэлтээс 30 сая, технологийн нормчлогдсон материалаас 800 гаруй сая төгрөг нэмнэхээр нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний тулд Ил уурхайн Зам овоолгын хэсгийн ойролцоо шатахуун түгээх станц барьж, автомашинуудаа цэнэглэх аж.

Ингэснээр нэг машины 8 км орчим сул явалтыг бууруулж, улмаар жилд 45600 км-ын сул гүйлт хэмнэх тооцоо гаргажээ. Мөн Ил уурхайн 8А, 8Б, 9Б, 4-р овоолгын ойролцоох ШТС-ын дэргэд Дугуй хийлэх станц байршуулснаар автомашины сул явалтыг бууруулж, сард 140 орчим сая төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Түүнээс гадна зарим хүн тээврийн машинуудыг төрөл бүрийн автомашины гаражаас технологийн тээврийн гараж руу шилжүүлэн байршуулснаар сул явалтыг багасгаж зардал хэмнэхээр тооцжээ.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн эрдэнэсийн тээвэрчид цар тахлын хүнд цаг үед зардал бууруулах, бүтээмж нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө биелүүлэхээр шамдан ажиллаж байна. 

М.ОДГЭРЭЛ
ФОТО: БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close