Эрдэнэт үйлдвэрийн гараа сайн байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2021 оны эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг тооцож, анхны сар хаалтын хурлаар дүгнэн хэлэлцлээ. Баялаг бүтээгч уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлсэн амжилттай ажиллажээ.
Үйлдвэрийн газрын удирлагууд гараа сайн бол бариа сайн хэмээн бэлгэшээж хөдөлмөрийн хамт олондоо баяр хүргэлээ. Тухайлбал, уулын цул 2 сая 285 мянгн м3 гаргасан нь төлөвлөгөөнөөс даруй 35000 м3 -ээр илүү байв. 1 сая 211.2 мянган м3 хөрс хуулж, төлөвлөгөөний биелэлт 101,7 хувьтай бол хүдэр олборлолт 2 сая 738 тонн буюу төлөвлөгөөнөөс илүү 39 мянган тонн илүү олборложээ. Өрөмдлөгийн хэмжээ 44100 тууш метр буюу төлөвлөгөөний биелэлт 101,4 хувьтай, ачаа эргэлт 21 сая 290 мянган тонн/км-ын биелэлттэй гарав.
Баяжуулах үйлдвэр нэгдүгээр сард 2 сая 745 мянган тонн хүдэр боловсруулсан нь төлөвлөгөөнөөс 46000 тонноор давж, биелэлт 101,7 хувьтай байна. Эрдэнэ үйлдвэр оны эхний сард хуурай жингээр 46510 тонн зэсийн баяжмал, 472 тонн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.
М.ОДГЭРЭЛ
ФОТО: Б.БАТТӨГС