Уул уурхайОнцлохШинэ мэдээ

Тээвэр ложистикийн төвийнхөн төлөвлөгөөгөө 5 дахин нэмэгдүүлжээ

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд цар тахлын улмаас үүсэх эдийн засгийн хямралыг эрсдэл багатай давах туулах төлөвлөгөөний хүрээнд өртөг зардал бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж ажилласан. Тухайлбал, Тээвэр ложистикийн төвийнхөн зардал хэмнэж, орлого нэмэгдүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой зорилт, төлөвлөгөө гарган ажиллажээ. Ингэснээр илчит тэрэгний түлшний зардлыг 30-40 хувиар хэмнэсэн байна. Эрдэнэт өртөөнд буулгалтаас суларсан вагоныг буцааж, шалгуулаад ачилтад оруулдаг байсныг суллаж, буцаахгүйгээр ачаатай байхад нь дахин үзлэгт оруулах технологи нэвтрүүлсэн нь зардал хэмнэх оновчтой арга болжээ. 

Тус  цех нийт 400 сая орчим төгрөгийн хэмнэлт гарган ажилласнаас 250 орчим сая төгрөгийн хэмнэлтийг түлш, маслоны өртөгөөс  хэмнэж чаджээ. Мөн ачаатай вагоныг тавьж, татаж өгөх үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн, өнгөрсөн 6 сараас мөрдөж эхэлжээ.  210 орчим сая төгрөгийн орлого олсон  нь өмнөх оны үзүүлэлтээс тав дахин их дүн юм. Ийнхүү тус цехийнхэн өнгөрсөн онд нийт 600 орчим сая төгрөгийн эдийн засгийн үр ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 117 хувиар биелүүлсэн байна. 

Тээвэр ложистикийн төвийн хувьд, ковид-19 цар тахлын халдвар төмөр замын ачаа бараа, вагон тээвэр даган ирэх эрсдэл ихтэй нөхцөлд ажиллаж байгаа тул урьдчилан сэргийлэлтийн  өндөр сэрэмж, горим тогтоосон байна.  УОК-ын шийдвэрийн дагуу ирсэн ачаа барааг тухайн цагт нь өдөр шөнө, амралтын болон баярын өдрөөс үл хамааран буулгаж, хүлээн авч байна. Төвийн ачих, буулгах хэсгийн ажилтнууд хагас цэргийн зохион байгуулалттай, шуурхай, ариутгал халдваргүйтлийн онцгой дэглэмд ажилласан нь үр дүнгээ өгч байна гэж цехийн дарга Х.Олзбаатар онцоллоо. 

М.Балжинням
Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close