Уул уурхайFocusШинэ мэдээ

Он солигдох өдрүүдэд ХАБЭА-н чиглэлээр хэвийн ажиллажээ

Эрдэнэт үйлдвэр шинэ хуучин он солигдох өдрүүдэд ХАБЭА-н чиглэлээр хэвийн ажилласан байна. ХАБЭА-н хэлтсээс бүтцийн цех нэгжүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулахын зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн шинэ барилга, ДЦС-ын их засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа гадны байгууллагуудын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллажээ. 

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж, гэрээт гурван байгууллага үйлдвэрийн хэмжээнд ариутгал халдваргүйтлийг хийж байна. Ажилчдын автобус, хүн тээврийн машин, техникүүдийг тогтмол ариутгаж, хоолны цэгүүд, тэдгээрт байрлуулсан хяналтын камерын тоог нэмэгдүүлжээ. Бүх ажилтнуудад УОК болон аймгийн онцгой комиссоос гаргасан шийдвэр чиглэлүүд, ЭМЯ-ны зөвлөмж зааварчилгааг гарын үсгээр танилцуулж, шаардлага эсэргүүцсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай хүүлийн зөвлөгөө, санамж өгч байна.

Хэрэглэсэн амны хаалт хаях зориулалтын тусгай савыг бүх ажлын байранд байрлуулж, тодорхой цагт устгалд оруулах ажлыг “Ногоон ариусал” компанитай хамтран зохион байгуулав. Түүнчлэн гаднаас орж ирэх машин техник, бараа материалыг хүлээн авах, ариутгал халдваргүйтлийн ажилд ХАБЭА-н хэлтсийн ажилтнууд өөрсдөө хяналт тавьж байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт нийт 24 машин техник ариутгаж халдваргүйжүүлжээ.

Үйлдвэрийн хэмжээнд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтлийн бодис, хамгаалах хэрэгслийн нөөц хангалттай бий. Эдгээрийг хуваарийн дагуу бүтцийн цех нэгжүүдэд хүргэж байна гэж ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close