Уул уурхайFocusШинэ мэдээ

Энэрэл төвийн хүүхдүүд хүссэн бэлгээ авав

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаанаас Энэрэл төвийн хүүхдүүддээ шинэ жилийн баярыг тохиолдуулан бэлэг өгөв. Цар тахлын улмаас бэлгийг цомхон хүрээнд Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан нар гардуулсан байна. 

     Энэрэл төвийн хүүхдүүд жил бүр захидал илгээж, тэдний хүсэлтийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин ах эгч нар нь биелүүлдэг уламжлалтай. Хүүхдүүд Уйгаржин бичгийн толь, оюун ухааны тоглоом гэх мэтчилэн хүссэн бэлгээ авч, сэтгэл хангалуун байлаа.  Оюутан охинд өгсөн  Японы  зургаан үйлдэлтэй оёдлын машин ч бас содон бэлгийн нэг байв. 

     Эрдэнэт үйлдвэр Бүтэн өнчин хүүхдийн Энэрэл төвийг харьяандаа байлгаж, санхүүжүүлэн хайр энэрлээр дутаахгүй авч явдаг. Мөн хүүхдүүдээ их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөр, хэрэгцээт  бүхий л  зүйлсээр хангаж,  ажил хөдөлмөр эрхлэх насанд хүртэл эцэг эхийг нь орлон халамжилдаг юм. Энэрэл төв 1,8-21 насны  60 хүүхэдтэй.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close