НийслэлFocusШинэ мэдээ
Товчоодоор нэвтэрсэн 4729 хүнд эрүүл мэндийн хяналт хийжээ
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 29 албан хаагч ажиллаж байгаа юм.
Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор 1432 автомашин нэвтэрч орсон бол, 1141 тээврийн хэрэгсэл гарчээ.
Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 2701, гарсан 2028 буюу нийт 4729 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.