Цагдаа, дотоодын цэргийн шилдэг алба хаагчид шалгарлаа
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг /2020.12.28/ Цагдаагийн ерөнхий газраас цахимаар зохион байгууллаа.
Энэхүү ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцлоо.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд шагнагдсан алба хаагчдад хандан хэлэхдээ:
“Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн, дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлэхэд хамт олноо хошуучлан ажиллан шагнагдаж байгаа та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүд болон хувиасаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Айлчлан ирж буй 2021 онд дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж, ололт амжилтаа улам бататган иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө өөрийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс банйа.
Та бүхэнд болон гэр бүлд нь Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ой, шинэ жилийн баярын мэндийг хүргээд шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээв.
“Арван тавны цагдаа”
Завхан аймаг дахь цагдаагийн газрын Завханмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чойрогийн Жүгдэррагчаа
Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар:
“Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч”– Дагважамцын Чинбат Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч;
“Мөрдөн байцаах албаны мөрдөгч”– Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Цогтбаярын Орхонсэлэнгэ;
“Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч”– Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Пүрэвдоржийн Энхболд;
“Тээврийн цагдаагийн албаны алба хаагч”– Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Санжийн Эрдэнэбаяр;
“Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны алба хаагч”–Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн програм хангамж хариуцсан инженер, цагдаагийн ахлах дэслэгч Пашкагийн Мөнхболд;
“Санхүү, аж ахуйн албаны алба хаагч”– Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Рагчаагийн Баярмаа;
“Оны тэргүүний удирдах ажилтан”– Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мягмарын Болдбаатар;
“Захиргаа хариуцсан алба хаагч”– Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Батмөнхийн Мөнх-Эрдэнэ;
“Дотоодын цэргийн алба хаагч”– Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “ДЦС-3” ТӨХК-ийн хамгаалалтын салбарын харуулчин, ахлах ахлагч Шаравын Рэнцэн;
“Экологийн цагдаагийн албаны алба хаагч”–Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батбаатарын Ууганболд;
“Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч”– Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Налжирын Бат-Эрдэнэ;
Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар:
“Хэсгийн төлөөлөгч”- Төв аймаг дахь цагдаагийн газрын Эрдэнэ сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Дэмчигийн Цэрэнпил;
“Эрүүгийн мөрдөгч”- Архангай аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Жамсранбазарын Баттамир;
“Эдийн засгийн мөрдөгч”– Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Төмөртогоогийн Очирболд;
“Мөрдөн байцаах албаны мөрдөгч”- Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Баасандэлгэрийн Эрдэнэдэлгэр;
“Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч”– Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Золбоогийн Тэмүүжин;
“Замын цагдаагийн зохицуулагч”- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Шатарын Билэгбадмарал;
“Шуурхай удирдлагын ажил хариуцсан нэгжийн алба хаагч”- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн техникийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Баатарсүхийн Батзориг;
“Хэв журмын цагдаа”- Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Даланжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Нарантуяагийн Бямбадорж;
“Цагдаа-жолооч”- Автобаазын Ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Арслангийн Батпүрэв;
“Цагдаа зохицуулагч”– Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Энхбатын Гантөмөр;
“Харуул, хамгаалалтын цагдаа”– Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чимэддоржийн Чимэд-Очир;
“Судалгаа, дүн шинжилгээний алба хаагч”- Эрүүгийн цагдаагийн албаны Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Баярсайханы Мөнхсайхан;
“Мэдээллийн технологи, харилцаа холбооны алба хаагч”– Дорнод аймаг дахь цагдаагийн газрын холбоо, мэдээллийн инженер, цагдаагийн ахмад Викторын Болормаа;
“Экологийн цагдаагийн албаны алба хаагч”– Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Өмнөдэлгэр сум дахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Галбадрахын Мандахбаяр;
“Дотоодын цэргийн алба хаагч”- Дотоодын цэргийн штабын Харуул, хамгаалалтын хэлтсийн албаны бэлэн байдал, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хариуцан ахлах офицер, ахмад Эрдэнэ-Очирын Баярсайхан;
“Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч”– Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ванчигсүрэнгийн Хосбаяр;
“Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагчаар”– Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Тэрбишийн Энхцогт;
Оны онцлох алба хаагчаар:
“Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагч”- Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Базаррагчаагийн Ганцэнд;
“Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн алба хаагч”- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ганбаатарын Даваадорж;
“Хамгийн эр зориг, тэсвэр, тэвчээртэй алба хаагч”– Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Чандмань-Өндөр сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Ганболдын Ширэндэв;
“Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”– Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Эрдэнэбаатарын Ундрахбаяр;
“Оны онцлох харуулчин”– Дотоодын цэргийн 05 дугаар ангийн штабын харуулчин, дэд ахлагч Уламбаярын Сумъяабазар;
“Оны онцлох алба хаагч”– Сүлд чуулгын бүжгийн багш, дэглээч, цагдаагийн дэслэгч Ёндонгийн Дамчаабадгар нар тус тус шалгарлаа.
Шагнал хүртсэн алба хаагчдын цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.