Амны хаалт нь норсон тохиолдолд шууд солиорой
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тэнхмийн эрхлэгч, хүний их эмч Л.Дэлгэрзул амны хаалт хэрхэн зүүж, тайлах зөвлөмжийг хүргэлээ.
Маскаа зөв зүүх 5 үйлдэл
Үйлдэл 1: Маск зүүхээс өмнө гараа маш сайн савандаж угаах хэрэгтэй. Хэрвээ савандаж угаах боломжгүй бол гар халдваргүйжүүлэгч шингэнээр гараа ариутгана.
Үйлдэл 2: Маскны дээд хэсгийн төмрийг нугална.
Үйлдэл 3: Маскны бүч буюу чихнээс зүүх хэсгээс барьж байгаад маскаа зүүнэ. Ингэхдээ маскны гадар болон дотор хэсэгт гараа огт хүргэж болохгүй.
Үйлдэл 4: Хамрын төмрийг өөрийн хамартаа тааруулан нугална.
Үйлдэл 5: Эрүүний хэсгийг доош нь татаж тохируулна. Ингээд ам, хамрыг бүтэн бүрхэнэ.
Маскыг дээд тал нь хоёр цаг зүүж болно. Хэрвээ норсон, чийгтэй болсон тохиолдолд шууд солих шаардлагатай.