Евро бүсийн эдийн засаг 4.3 хувиар агшжээ
КОВИД-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн 27 дахь дугаарыг хүргэж байна.
Тухайлбал, Евростатын урьдчилсан тооцоогоор Евро бүсийн эдийн засаг 2020 оны 3- р улиралд өмнөх улирлаасаа 12.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар агшлаа. Голлох эдийн засгуудыг дурдвал Испанийн эдийн засаг өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, Францын эдийн засаг 4.3 хувиар, Италийн эдийн засаг 4.7 хувиар, Германы эдийн засаг 4.2 хувиар тус тус агшжээ.
Европын Төв банкны Ерөнхийлөгч К.Лагард “Эдийн засгийг дэмжих
бодлогын хүрээнд бодлогын хүүг бууруулах арга хэмжээнээс илүүтэй
бонд худалдан авах хөтөлбөр болон урт хугацааны санхүүжилтийн
хэрэгсэлд түлхүү анхаарч ажиллана.” гэж мэдэгдлээ.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 2020 оны 45 болон 46 дахь долоо хоногийн байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыг ЭНД ДАРЖ татаж авна уу.